Дорнодын АН-ын хэрүүл туйлдаа хүрчээ

Сүүлийн үед Дорнод аймгийн АН-ын дотоод зөрчил туйлдаа хүртэл ширүүсч Дорнод  аймгийн Ардчилсан нам сонгуульд оролцож  чадахгүй болж байна уу? Саяханы түүх сөхвөл 2012 оны сонгуулиас хэдхэн хоногийн өмнө Дорнодын АН-ын дарга Н.Болдбаатарыг цагдан хорьж намын даргын суудал, тамга тэмдэгийг нь Б.Цэрэнчимэг гэх эмэгтэй хүчээр булаан авч байсан түүхтэй. Энэ үед Дорнодын АН-ын жирийн гишүүд гарам дээр морио солидоггүй ээ гэж буруутгаж байсан. Ингээд ихэнх аймагт орон нутгийн сонгуульд АН ялж байхад Дорнод аймагт АН ялагдал хүлээсэн. Үүгээр тогтохгүй тэдний дотоод тэмцэл дөрвөн жил үргэлжилсэн гэх. 2016 оны сонгууль хаяанд ирсэн энэ үед дээрх нөхдийн хэрүүл дуусах биш бүр зодоондоо тулж.

 

Сонгуулийн хуульд зааснаар тавдугаар сарын 9-нд нэр дэвшүүлж дуусах сүүлийн өдөр аймгийн АН-ын дарга Цэрэнчимэгийг өөрийнх нь хуучин арга болох хууль хүчний байгууллагаар сүрдүүлэн зайлуулж Ц.Ганбат гэх төрийн албан хаагч хүнийг улс төрийн намын даргаар хууль зөрчин АН-ын ерөнхий нарийн бичиг гэх Л.Эрхэмбаяр гэгч Дорнодод ирж хэл амтай хэрүүл шуугайнтай томилсон сурагтай. Муу юм модон улаатай гэгчээр АН-ын дээрхи хэрүүл тэмцэл сүүлдээ бүтэн намаараа сонгуульд орохгүй болгох хэмжээнд хүрчээ. Учир нь Л.Эрхэмбаяр гэгч эрхэм Ганбатыг даргаар тавихад Цэрэнчимэг тэргүүтэй нөхөд тамгаа өгөхгүй хэмээн гүрийсэн сурагтай. Иймд цаад нөхөд нь мэргэн санаа гаргаж дахин тамга хийснээр Дорнодын Ардчилсан нам хоёр тамга хоёр даргатай болсон байна.

 

Ингээд тогтохгүй хоёулаа сонгуульд нэр дэвшигч тодруулж би ч дарга, манай тамга хүчинтэй нөгөөх нь хуурамч гэх маягийн албан тоотыг аймгийн сонгуулийн хороонд өгчээ. Аймгийн сонгуулийн хороо нь АН-ын хоёр тамга бүхий нэр дэвшигчийг бүртгэх албан тоот, нэрсийг алийг нь бүртгэж авахаа мэдэхээ байсан сурагтай. Ёстой нөгөө жанхууны үлгэр гэдэг болж. Эцэстээ сонгуулийн хороо нь хоёуланг нь бүртгэхээс татгалзсан сурагтай.  Ийм будлиантай булхиатай зүйл наран ургах Дорнод нутагт өрнөөд байна. Дорнодын иргэд сонгогчид Намаа тохинуулж чадахгүй улс Дорнод аймгийг тохинуулж чадах болов уу гэх үгс ам дамжин яригдаж байгаа сурагтай.    

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: zuvsongolt.mn

Шинэ мэдээ
Их уншсан