Хятадууд Африкт хүний нөөшилсөн мах экспортлосон байх магадлалтай

Хятадын компаниуд Африкт хүний махан консерв нийлүүлж ирсэн гэх мэдээллийг Замбид суугаа Хятадын элчин сайд Ян Юмин үгүйсгэв.

The Southern Daily сонинд нэрээ нууцалсан нэгэн эмэгтэйн мэдээлснээр, нөөшилсөн мах үйлдвэрлэдэг Хятадын нэгэн үйлдвэрлэл дээр тэрээр ажилд орох ярилцлагад орсон байна.

 

Тэрээр үйлдвэрлэлийн цехэд үхсэн хятадуудын хүүрийг боловсруулан савлаж багааг харсан аж. Тэдгээр нөөшилсөн мах Замби, ӨАБНУ, Зимбабве, Нигер, Кенид очдогийг тэрээр мэдсэн бөгөөд Замбигаас гаралтай учраас түүнийг ажилд аваагүй гэж ярьсан байна.

Хятадын элчин сайд харин энэ мэдээллийг өдөөн хатгасан, гүтгэлэг гэж мэдэгдсэн бөгөөд энэ тухай цуу яриа тархааж, олон нийтийг үймүүлсэн цаад эх сурвалжийг нь олж хатуу арга хэмжээ авахыг Замбийн засгийн газраас хүссэн байна. Энэ дагуу Замбийн эрх мэдэлтнүүд холбогдох арга хэмжээ авч мөрдлөг явуулна гэж амласныг Xinhua онцолжээ.

 

Хятадын эдийн засаг сүүлийн жилүүдэд тэлэхийн хэрээр Африкийн орнуудад экспортоо нэмэгдүүлэх болсон. Хар тив, Хятадын хоорондын худалдаа эргэлт тогтвортой өсөж байгаа энэ үед Хятадууд Африкийн дэд бүтэц, барилга байгууламж, төмөр замын сүлжээнд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийх болсон байна.

 

Хятадын хөрөнгө оруулалт нэг талаас Африкийн ядуурлын багасгаж, эдийн засгийн өсөлтийг тэтгэж байгаа хэдий ч нөгөө тааас Бээжин бүх зүйлийг тооцоолж, тус тивийн байгалийн нөөц баялагийг хамгийн ашигтай арга замаар авч байна хэмээн мэдээлэлд тэмдэглэжээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: mongolcom.mn

Шинэ мэдээ
Их уншсан