Туул гол дагуу үйл ажилгаа явуулдаг элс хайрганы компаниудыг шалгана

Туул голын бохирдол сүүлийн жилүүдэд эрс ихсэж, гантай үед зарим газартаа тасалдах болсон. Үүнийг  Туул гол орчимд үйл ажиллагаа явуулдаг элс, хайрга олборлогч компаниудтай холбон тайлбарладаг юм. Уг нь Туул голын орчимд үйл ажиллагаа явуулахыг хориглосон хуулийн заалт байдаг хэдий ч өнөөдөр 40 орчим аж, ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.Эдгээр ААН-ээс шалтгаалан Улаанбаатарчуудын ундны усны гол эх Туул гол бохирдож, ус ширгэх зэрэг асуудал гарч байгаа тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт шалгалтын ажлыг эхлүүлжээ.

Энэ талаар тус газрын дарга Д.Мөнхтөр хэлэхдээ,“Хамгийн энгийн жишээ гэхэд арьс ширний үйлдвэрүүд Туул голыг маш ихээр бохирдуулж байна. Дээр нь барилгын компаниуд барилга барихдаа шаардлагатай байгаа элс, хайргаа уулнаас бус голын ёроолоос шууд самардан авч байна. Компани төсвөө хэмнэхийн тулд ийнхүү зөрчил гаргаж байгаа нь Туул голын урсгалыг хумигдуулах гол хүчин зүйл болж байна.Тэгэхээр Туул голын усны төвшин буурахад барилгын компаниудын буруутай үйл ажиллагаа нөлөөлж байна. Тиймээс Монгол Улсын Шадар сайдын өгсөн чиглэлийн дагуу Туул голд хяналт, шалгалтын ажлыг эхлүүлээд байна” гэлээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан