Шуурхай мэдээ: ноён уулыг ухуулахааргүй болж, сентерра гоулдын үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүллээ

Бүтэн жил гаруйн хугацаанд үргэлжилсэн Ноён уулын маргаанд цэг тавигдаж, Монголчууд Ноён уулаа хамгаалан үлдэж чадлаа. Өнөөдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний нэхэмжлэлтэй хуульч, өмгөөлөгч Ганхүүгийн Батбаярын өмгөөлөгчөөр нь ажиллаж буй маргааныг хэлэлцлээ. Ноён уулын шүүх хуралдааны явцад “Сентерра Гоулд” ХХК Гацууртын ордын алтны нөөц буюу манай улсын газар нутгийг барьцаалан Европын сэргээн босголтын банкнаас 300 тэрбум төгрөгийн зээл авсан нь тогтоогдсон байна. Ингээд шүүх хурлаас гаргасан шийдвэрээр “Сентерра Гоулд” компанийн Ноён ууланд оршиж буй Гацууртын ордыг ашиглах үйл ажиллагааг түдгэлзүүллээ. Хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр Монгол улсад анх удаа шүүгчид ууланд хэргийн газрын үзлэг хийж, Ашигт малтмалын газрын архивын баримтанд мөн үзлэг хийсэн нь хэргийг шийдэхэд түлхэц болсон юм.   Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Ноён уулын төлөө тэмцэж явсан иргэний хөдөлгөөнүүд, эрдэмтэн мэргэд, ард түмний хүсэл зориг ийнхүү ялалтанд хүргэлээ. Харин өмгөөлөгч Ганхүүгийн Батбаярын хувьд Халх голын чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75-р тогтоолыг хүчингүй болгуулж, шүүх дээр Р.Бурмаа сайдыг ялаад байсан бол өнөөдөр ийнхүү Ноён уулыг аварч чадлаа. Түүний улс эх орны газар нутаг, тусгаар тогтнолын төлөө хийж буй томоохон стратеги өмгөөллүүд ийнхүү амжилт дагуулсаар байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: nekh.mn

Шинэ мэдээ