Хүүхдүүдэд буу тулган сүрдүүлж, дээрэмддэг байжээ

Сурагчдад буу тулган дээрэмддэг этгээдүүдийг цагдаагийнхан саатуулжээ. Тодруулбал, хичээлээ тараад гэртээ харьж явсан сурагчдыг орцонд нь боож унаган, зэвсэг хэрэглэж, улмаар эд зүйлийг нь дээрэмддэг байсан хоёр бүлэг этгээдийг баривчилсан байна.

Эл хэргийг Г, Ц нар толгойлон үйлддэг байсан бөгөөд тэд хутга, үрлэн сумтай буу тулган сурагчдыг сүрдүүлж байгаад мөнгө, гар утас, пүүз зэргийг нь дээрэмддэг байжээ. Мөрдөн байцаалтын явцад Г-ийн бүлэг нь гурав, Ц-ийн бүлэг 18-19 насны хоёр хүнтэй нь тогтоогдсон байна.

Тэд ихэнхдээ эцэг эхийн анхаарал сул, гэр рүүгээ ганцаараа харьж яваа хүүхдүүдийг дээрэмддэг байсан аж. Хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа юм байна.

Дээрх хэргээс гадна Төв аймгийн Баянчандмань сумын нэгэн амралтын газарт амарч байсан оюутнуудад буу, хутга тулган мөнгийг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Сэжиг бүхий таван этгээдийг цагдаагийнхан баривчилж, харьяа цагдаагийн газарт нь хүлээлгэн өгсөн байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ