АМЕРИКИЙН ТУСГАЙ АЛБАД WI-FI-ИЙН ТУСЫГ МЭДРЭВ

АНУ-ын тусгай албад Лондоны их сургуулийн коллежийн эрдэмтдийн боловсруулсан төхөөрөмж болон Wi-Fi-ийн тусламжтайгаар зэрэгцээ өрөөнд байгаа хүний хөдөлгөөнийг хянаж сурчээ. 

Шинэ технологи нь 25 сантиметрийн зузаантай бетон хананы цаана байгаа хүмүүсийн хөдөлгөөнийг хянах чадвартай аж. 

Энэхүү төхөөрөмжийг бүтээсэн хүмүүсийн ярьснаар бол, тухайн хүний гарт байгаа ухаалаг утасны тусламжтайгаар түүний гарын хөдөлгөөнийг ч хянах боломжтой гэнэ.

Тусгай албад дэвшилтэт технологи бүхий энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар хүн барьцаалсан алан хядагчдыг устгахад ихээхэн дөхөм боллоо хэмээн талархаж байгаа аж.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: wikimon.mn

Шинэ мэдээ
Их уншсан