ТУВА-МОНГОЛЫН ХИЛ ОРЧИМ ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ

ОХУ-ын Тувагийн нийслэл Кызылиэс бараан өмнө зүг 288 км-т  Монголын нутагт орос монголын хилийн заагт дөрвөн магнитудын  хүчтэй газар хөдөллөө гэж ОХУ-ын ШУА-ийн Геофизикийн албаны Сибирийн салбар мэдээллээ. 

Москвагийн цагаар өглөөний 06,11 цагт болсон газар хөдлөлийн төвд хүч нь MSK-64 шаталбараар 4,9 балл байсан гэсэн байна. Красноярскийн Геологи, ашигт малтмалын эрдэм шинжилгээний хүрээлэн газар хөдлөлийн төв Монголын нутагт туватай хил залгаа газарт байсан гэж тодруулжээ. Эвдрэл сүйрэл болоогүй гэж tass.ru мэдээлсэн байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: www.assa.mn

Шинэ мэдээ
Их уншсан