"Шилмэл дээвэр" ХХК-ны ажилтаны буруугаас барилга шатжээ

Улаанбаатар хотын хэмжээнд 05-р сарын 16-ний өдрийн 05:00 цагаас 05-р сарын 17-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас  Нийт 4986 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 206, зөрчлийн 1332, согтуугийн 438зам тээврийн ослын 342, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 74 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тухайлбал, БЗД-ийн 6-р хороо "Наран плаза" ХХК-ны баригдаж байгаа 17 давхар барилга шатаж байна" гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад, тус барилгын гүйцэтгэгч "Шилмэл дээвэр" ХХК-ны ажилтан СХД-ийн 2-р хороонд суух 54 настай эрэгтэй А  нь дээврийн хар цаас нааж байгаад гал алдан барилгын зүүн талын гадна пасад 4 давхараасаа 14 давхар хүртэл шатсан байжээ. Хэргийг БЗДЦХ-2 шалгаж байна

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан