Армийн коммандлагчаар анх удаа эмэгтэй хүн томилогдлоо

АНУ-ын агаарын зэвсэгт хүчний генерал Лори Жей Робинсон өнгөрсөн баасан гаригт Хойд Америкийн Агаарын Орон Зайг Хамгаалах Алба болон АНУ-ын Хойд хэсгийн цэргийн анги нэгтгэлийг удирдах албан тушаалд томилогдсоноор тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй армийн коммандлагч боллоо. Лори Робинсоныг энэхүү зэвсэгт хүчний томоохон албан тушаалд томилох ёслолын арга хэмжээнд АНУ-ын Батлан Хамгаалахын ТНБД Эш Картер оролцсон байна. Тэрээр Лори Робинсоныг үхэл амьдралыг шийдэх эгзэгтэй мөчид хамгийн оновчтой, зөв шийдвэрийг гаргах чадвартай хэмээн магтсан байна.

 

 

 

Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан