Онгоцны ослоор 25 хүүхэд амь үрэгджээ

Оросын «Когалымавиа» компанийн “Airbus A321” онгоц өчигдөр /Х.31/ Синайн хойгт осолдож, 224 хүн амь үрэгдсэн билээ. 

Ослын газраас одоогоор 100 гаруй хүний цогцос олдоод байна. Хоёр хэсэг тасарч унасан онгоцны сэгэн дотроос 100 гаруй хүний цогцсыг оллоо гэж Египитийн аврах албаныхан мэдээлсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин арваннэгдүгээр сарын 1-нийг Гашуудлын өдөр болгон зарлаж, амь үрэгдэгсдийн ар гэрт туслах арга хэмжээ авах үүрэг өглөө. Орос даяар төрийн далбааг буулган  зугаа цэнгээний бүхий л үйл ажиллагааг зогсоогоод байна.    

Шарм-эль-Шейх — Санкт-Петербург чиглэлээр нислэг үйлдэж байсан «Когалымавиа» компанийн аэробус Москвагийн цагаар өглөөний 06:51 тэндээс хөөрч  07:14 цагт холбоо тасарсан байна. Удалгүй радарын дэлгэцнээс алга болжээ. Сүүлчийн нислэг нь дөнгөж 23 минут үргэлжилсэн онгоцонд 217 зорчигч, багийн долоон гишүүн явсны 25 нь хүүхэд байжээ. Агаарын хөлөг Хойд Синайн Эль-Ариш хотоос өмнө зүгт унасан аж. Ослын шалтгаан нь техникийн асуудал байж магадгүй. Багийнхан долоо хоногийн дотор хэд хэдэн удаа энэ талаар удирдлагадаа сануулж байжээ. Оросын мөрдөн байцаах хороо Египетийн Синай хойгт «Когалымавиа» компанийн Airbus A321 онгоц сүйрсэнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн 351 зүйл ангиар “нислэг болон түүнд бэлтгэх явцад  журам зөрчсөн” гэж эрүүгийн хэрэг үүсгэжээ.  

Шарм-эль-Шейхээс Санкт-Петербург хүрэх нислэгт 217 зорчигч, нисэх багийнхны хамт зорчиж явсан юм. Зорчигчдын дунд 25 нь хүүхэд зорчиж явсны олонхи нь 11 нас хүрээгүй байжээ.

Хүүхдүүдийн хамгийн бага нь 10 сартай байсан аж. Харамсалтайгаар амь үрэгдсэн 10 сартай охин эмгэнэлт ослын өмнө нисэх онгоцны буудлын цонхоор гадагш харан зогсох зураг цахим ертөнцөөр цацагджээ. Тэрээр эцэг, эх болон хоёр, гурван настай ах, эгч нарынхаа хамт зорчиж явсан аж.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: Dailymail

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан