Сүхбаатар аймагт гэмт хэргийн улмаас 16 хүн амь насаа алджээ

Сүхбаатар аймгийн хэмжээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард нийт 109 гэмт хэрэг бүртгэгдсэн. Гэмт хэргийн улмаас 16 хүн амь насаа алдаж, 54 хүн хүнд болон хөнгөн хэлбэрээр бэртэж гэмтсэн тухай мэдээллийг тус аймгийн Улсын бүртгэл, статистикийн газраас өгчээ. Эдгээр гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэдэд 209,7 сая төгрөгийн хохирол учирч, үүнээс 89,1 хувийг нь нөхөн төлүүлсэн байна. Дээрх хугацаанд 160 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 70 хүнээр буурчээ. Эрүүлжүүлэгдсэн 160 хүнээс 22 нь баривчлагдан захиргааны арга хэмжээ авахуулсан байна. Гэмт хэрэгт 95 хүн холбогдон сэжиглэгдсэний 37,9 хувь нь согтуугаар хэрэг үйлдэгдсэн хэрэг зонхилжээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: chuhal.mn

Шинэ мэдээ
Их уншсан