Оффшор данстай улс төрчдийг нэр “дэвшүүлэхгүй”

Хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр оффшор данстай нь илэрсэн улс төрчдийг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй байхыг шаардсан хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлжээ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос энэ сарынэ 09-нд оффшор бүсэд данстай дэлхийн нэр нөлөө бүхий улстөрчид, бизнесмэнүүд, тамирчдын тухай мэдээллийг зарласан. Үүнд манай улсын нэр нөлөө бүхий 49 хүний нэр багтсан бөгөөд өнөөгийн УИХ-д сууж буй, мөн удахгүй болох сонгуульд нэр дэвших гэж буй хүмүүс байгаа аж.

 

Энэ мэдээлэл гарсан даруйд хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр эдгээр нэр дурдагдсан хүмүүсийн оффшор дансанд байршуулсан мөнгөний эх үүсвэрийг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гаргаад байсан юм.   

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: TODAY.mn

Шинэ мэдээ
Их уншсан