ГЭРЭЭ ШАТАЖ БАЙХАД ХҮЧИНГИЙН ХЭРГИЙН ХОХИРОГЧИЙГ АВАРСАН ЗОРИГТ ХҮҮ

ГЭРЭЭ ШАТАЖ БАЙХАД ХҮЧИНГИЙН ХЭРГИЙН ХОХИРОГЧИЙГ АВАРСАН ЗОРИГТ ХҮҮ

АНУ-ын Мичиган мужийн оршин суугч Жэймс Персин 14-хөн насандаа баймгүй зориг гаргасан юм. 2013 оны өвлийн нэгэн хүйтэн шөнө дүүтэйгээ хамт унтлагынхаа өрөөнд зурагт үзэж байхад цонхны дор нэгэн эмэгтэй “Хаалгаа онгойлгож өгөхгүй бол би үхэх гээд байна” хэмээн орилох нь сонсогджээ. Төв Мичиганы их сургуулийн оюутан охиныг 30 настай Эрик Рэмси гэдэг этгээд хүчиндэж байсан нь энэ юм. Жэймс хүү оюутны орилохыг сонсоод шууд цонхны дор хүрч очжээ. Хүүг очиход хэрэгтэн охиныг хүлж хаяад хөх няц болтол нь зодсон байжээ. Ингээд хэрэгтний гараас охиныг аварч, зугтжээ. Түүний хүлээсийг тайлж, гэртээ оруулаад бүх хаалгаа дотроос нь түгжиж, гэрлээ унтраан хутгаа авсан байна. Удалгүй хэрэгтэн охины нуугдсан газрыг олж мэдээд ална хэмээн сүрдүүлжээ. Хаалга түгжээтэй тул дотогш орж чадаагүй хэрэгтэн байшингийнх нь гаднаас гал тавиад зугтсан аж. Азаар галын машин хурдан ирж, гэрээ шатаахаас аврагдсан байна. Ингээд хохирогч зоригт хүүгийн ачаар аврагдаж, хэрэгтэн удалгүй цагдаа нарт буудуулж амиа алдсан гэдэг.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан