Венесуэлд 60 хоногийн хугацаатай онц байдал зарлалаа

КАРАКАС. /Reuters/. ОПЕК-ийн орнууд болон АНУ Венесуэлийн Засгийн газрыг огцруулах зорилготой төлөвлөгөө боловсруулж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро үзэн, орон даяараа 60 хоногийн хугацаатай онц байдал зарласан байна.

 

Тэрбээр энэ арга хэмжээнийхээ талаар нарийн мэдээлэл өгөөгүй байна. Өнгөрсөн жил Венесуэл Колумбтай хил залгаа мужууддаа онц байдал зарлаж, хүний эрхийг хамгаалахаас бусад Үндсэн хуулийн баталгааг түр хугацаагаар түдгэлзүүлсэн билээ.

 

Баасан гарагийн өглөө АНУ-ын Тагнуулын байгууллагын албаны хүмүүс мэдэгдэл хийхдээ, Венесуэлд эдийн засаг, улс төрийн хямрал гарч болзошгүйд түгшиж байгаагаа илэрхийлээд Мадуро бүрэн эрхийн хугацаанаас өмнө огцрох магадлалтай байна гэж таамаглажээ.

Харин Венесуэлийн сөрөг хүчнийхэн улсад нь хоол хүнс, эм тариа хомсдож, цахилгааны хязгаарлалт хийх, дээрэм тонуул газар авах, инфляцийн түвшин нэмэгдэх зэргээр хямрал газар авч байгаа энэ үед Мадурог огцруулах хүсэлтэй байна.

 

Гэвч эвлэлийн тэргүүн байсан Мадуро бүрэн эрхийн хугацаагаа дуусгахаа амлаж, АНУ-ыг Венесуэлд төрийн эргэлт хийх зорилготой байна гэж буруушаажээ.

 

Д.Нямтулга

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: gogo.mn

Шинэ мэдээ
Их уншсан