Монголын спорт авиралтын тамирчид анх удаа дэлхийн аваргад оролцлоо

“Монголын уулчдын үндэсний холбоо” энэ сарын 7, 8-ны өдрүүдэд БНХАУ-ын Нанжин хотод болсон спорт авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлүүлэн хоёр тамирчнаа оролцуулсан байна. Энэ тэмцээнд хоёр ангилалд спорт авиралтын багш дасгалжуулагч спортын мастер Д.Энхбаатар, н.Нямбаяр хоёр оролцоод иржээ. Монгол улсаас энэ төрлийн спортын төрөлд анх удаагаа тамирчдаа илгээсэн нь энэ юм.

Хурд болон “builder”-ын гэх хоёр төрлөөр дэлхийн 12 орны 40 орчим тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорьсон дээрх тэмцээнд Монголчууд өөрсдийн амжилтыг анх удаагаа бүртгүүлж дараа дараагийн тэмцээнд аваргын төлөө өрсөлдөх бүрэн боломжтой, чадвартай гэдгээ харуулж чаджээ. Хурдны төрөлд оролцогч нь 15 метр өндөр ханан хаданд хэр хурдан авирснаараа ялагчаа тодруулдаг бол “builder” төрөлд оролцогч нь таван төрлийн хананд авирсан гүйцэтгэлээрээ ялагчаа шалгаруулдаг журамтай юм байна. Манай улсаас оролцсон спортын мастер Д.Энхбаатар нь хурдны төрөлд 15 метр ханан хаданд 18 секундэд авирсан байна. Тэрээр Энканто спорт комплекст өөрийн бэлтгэл сургуулилтаа хийхээс гадна багш дасгалжуулагчаар ажилладаг юм. Нээгдээд наймхан сарын нүүр үзэж байгаа боловч хэдийнээ олон үйлчлүүлэгчтэй болоод амжсан Энканто спорт комплекс нь хотын соёлд өвөрмөц өнгө төрх бүрдүүлж, зөв амьдрах хэв маягийг сурталдаж, спортлог, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлж байгаа билээ. Спортын бэлтгэл сургуулилт хүнээс ихээхэн хүч хөдөлмөр, тэсвэр тэвчээр шаарддаг. Тэр үүднээсээ аливаа спортын багш дасгалжуулагч нь амжилтын гол үндэс болох нь бий. Тэгвэл Энканто спорт комплекс өөрсдийн үйлчлүүлэгчдэд мэргэжлийн өндөр ур чадвар бүхий багш дасгалжуулагч, тоног төхөөрөмж, эрүүл ахуй, тав тухыг бүрдүүлсэн орчин санал болгож чаддаг. Эдний чадварлаг багш нарын нэг Д.Энхбаатар ийнхүү Монголын спорт авиралтын тамирчидын олон улсын тэмцээнд оролцох гарааг нээж, анхны салхийг амжилттай хагаллаа.

 

С.Амаржаргал

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: breakingnews.mn

Шинэ мэдээ
Их уншсан