Харвони эмийн үнийг 40 хувь хөнгөлөх боломжтой гэж ажлын хэсэг үзжээ

Элэгний С вирусийн эмчилгээнд хэрэглэгдэж байгаа “Харвони” эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгох тухай асуудлыг судалж шийдвэрлэх зорилготой Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, спортын яамны хамтарсан ажлын хэсэг Сангийн сайдын тушаалаар томилогдон ажиллаж байгаа билээ. Ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээр хоёр удаа, салбар болон чиглэлээрээ 3-4 удаа хуралдаж зарчмын шийдвэрүүдэд хүрчээ. Ажлын хэсэг ЭМД-аас хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад орох “Харвони” эмийн хөнгөлөлтийн тооцооллыг хийж Эрүүл мэндийн даатгалын сангаас 40 хувиар хөнгөлөх бололцоотой гэсэн урьдчилсан тооцоог гаргасан байна. 80 хувь хөнгөлөхөд Эрүүл мэндийн даатгалын сан 2-3 жилийн дараа хасах баланстай болох магадлалтай аж. Мөн элэгний С вирусийн эмчилгээний эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд АНУ-ын “Гилеад сайнс” компанийн лицензээр үйлдвэрлэж буй Энэтхэг Улсын Майлан үйлдвэрийн Софосбувир эмийн хямд өртөг бүхий женерик “Ледвир” эмийг өнгөрсөн сард тус тус эмийн бүртгэлд бүртгүүлсэн билээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: breakingnews.mn

Шинэ мэдээ
Их уншсан