Мисс А.Сайхантамир дэлхийн авъяаслаг миссийн тэмцээний "Дэд байр"-ын эзэн болжээ

Өмнөд Солонгосын Сөүл хотноо өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 13-ны хооронд зохион байгуулагдсан “Miss Supertalent Of The World” буюу "Дэлхийн авъяаслаг мисс"-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн “Шилмэл загвар” агентлагийн модель, мисс А.Сайхантамир оролцсон юм. Тэрээр монгол уртын дуу, үндэсний ёочин хөгжмийн үзүүлбэрүүдээрээ шүүгчдээс хамгийн өндөр оноог авч финалын шатанд тунан үлдэж авъяаслаг гурван миссийн нэгээр тодорсон тухай бид өмнө нь мэдээлсэн. 

 

     Тэгвэл мисс А.Сайхантамир 40 гаруй орны авъяаслаг миссүүд оролцсон тус тэмцээнд өөрийн авъяас билэг, мэдлэг боловсрол, гоо үзэсгэлэнгээрээ онцгойрч "Дэд байр"-ын шагналыг хүртсэн баяртай сайхан мэдээг дуулгалаа. Түүнчлэн тэмцээний тэргүүн байранд Чех улсын мисс тодорсон бол гутгаар байранд Пакистаны мисс тодорчээ.

 

    "Дэлхийн авъяаслаг мисс"-ийн тэмцээний "Дэд байр"-ын эзэн мисс А.Сайхантамирын талаар товч танилцуулахад “Буриадын мисс” тэмцээний тэргүүн байр, “Манжуурын мисс” тэмцээний гуравдугаар байрт шалгарч үндэсний хувцас болон тусгай шагналыг хүртсэн юм. Мөн БНХАУ-ын Шанхай хотод зохиогдсон “Miss model of the world” тэмцээний авъяаслаг миссээр шалгарч шилдэг 10 оролцогчоор тодорсноос гадна Монголын хувцас загварын тэргүүн наадам “Гоёл 2016” наадмын дэд байрын эзэн болж шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байжээ. Түүнчлэн тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй миссүүд нь өөр өөрийн гэсэн авъяас билэгтэй оролцогчид байдаг бөгөөд манай орны оролцогчийн хувьд ёочин хөгжмөөр 14 жил хичээллэсэн өндөр ур чадвартай нэгэн юм. Ийнхүү эх орноо төлөөлөн дэлхийн авяъаслаг миссүүдтэй өрсөлдөж "Дэд байр"-т шалгарсан үзэсгэлэн гоо авъяаслаг бүсгүйдээ Монгол түмнийхээ өмнөөс халуун баяр хүргээд улам их амжилт гаргаж эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг хүсэн ерөөе.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: urlag.mn

Шинэ мэдээ
Их уншсан