СИРИД ХЕЗБОЛЛА БҮЛГИЙН УДИРДАГЧДЫН НЭГ АЛАГДАВ

Лалын радикал Хезболла бүлэглэлийн удирдагчдын нэг Мустафа Бадреддин Израилын агаарын дайралтын үеэр алагдсан байна.Энэ тухай Ройтерс агентлаг баттай эх сурвалжаас мэдээлжээ. Израилын хэвлэлд мэдээлснээр Израилын сөнөөгч онгоцууд Сирийн нийслэл Дамаскийн ойролцоох онгоцны буудлын орчимд энэ долоо хоногийн эхнээс агаарын цохилт өгч эхлэх үед Хезболла бүлэглэлийн олон террористууд алагдсан гэжээ. Гэхдээ одоогийн байдлаар Израилын төр засгийн зүгээс энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Амь үрэгдсэн гэх Мустафа Бадреддин нь Хезболла бүлгийн сөрөх тагнуулын дарга байсан бөгөөд тус бүлэглэлийн удирдагч Хасан Насраллын орлогч нь байжээ.
 
Тэрээр 2015 онд амь үрэгдсэн Ливаны Ерөнхий сайд Рафик Хариригийн аллагыг зохион байгуулсан хэрэг болон бусад маш олон цэргийн гэмт хэрэг үйлдсэн гэдгээрээ Олон улсын эрүүгийн шүүхээр эрэн сурвалжлагдаж байсан байна. Мустафа Бадреддин нь Хезболла бүлгийг 1982 онд байгуулагдсан цагаас хойш түүнд үнэнчээр зүтгэсэн бөгөөд тус бүлгийн номер нэг хорлон сүйтгэгч , олон халдлага зохион байгуулагч гэдгээрээ алдаршсан нэгэн байжээ. Сирийн хямрал эхлэх үед Мустафа Бадреддин Сири дэх Хезболла бүлэглэлийн Ерөнхий командлагчаар томилогдон ажиллаж Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асадийн цэргийн хүчний эсрэг зэвсэгт мөргөлдөөн хийж байсан ажээ. АНУ,Их Британи болон дэлхийн олон оронд Хезболла бүлэглэлийг алан хядах террорист байгууллага гэж үздэг юм.
 
Ж.Батдорж
скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан