Дөнгөж төрсөн охиноо жорлонд хаясан хэрэг гарчээ

Дөнгөж төрсөн хүүхдээ жорлонд хийж амийг нь бүрэлгэсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Дамбадаржаад оршин суудаг 26 настай Б гэдэг эмэгтэй дөнгөж төрүүлсэн охиноо жорлонд хаян амийг нь бүрэлгэжээ.

 

Тэрбээр гэртээ охиноо төрүүлсэн хэдий ч “Бие засаж байхдаа төрөөд хүүхдээ барьж авч чадалгүй алдчихлаа” гэж цагдаад дуудлага өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад хүүхдийг даавуун ороолтоор ороогоод жорлонд хаясан байжээ. Нярайд үзлэг хийхэд бүтэлтээс болж амиа алдсан байна гэсэн дүгнэлтийг шүүх шинжилгээнийхэн гаргажээ. Уг нь охин эрүүл саруул 3,6 кг жинтэй төрсөн юм байна. Энэ хэргийг харьяа дүүргийн цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: medee.mn

Шинэ мэдээ
Их уншсан