1289 онд Аргун хааны Францын IV Филип хаанд бичсэн захидал.

Монголын Ил хаан Аргун (Чингис хааны дөтгөөр буюу отгон хөвүүн Тулуй эзний дөтгөөр хүү Үлэхү (Хулагу) хааны хүү Ил хаан Абага-ын хүү)- (1258? – 1291. III. 7)- аас Ромын пап IV Николай (Nicholas IV, латинаар: Nicolaus IV; 1227. IX. 30– 1292. IV. 4)-д 1290 онд явуулсан бичиг.

"Ил хааны эзлэн суугаа нутагт аливаа хүн бүгд өөрийн бичсэн номоор шашинаа шүтэн буй. Христосын ном тэнгэр тайгч нь үнэн билээ. Эцэг тань христосын номд үнэнч, эмэг тань сахилтай байсан бөлгөө. Христосын номд орох ажааму!" гэж захидалдаа бичсэн Ромын пап IV Николай (Nicholas IV, латинаар: Nicolaus IV)-н захидлын хариуд "Чингис хааны ургууд бид өөрийн монголжин дураар аж төрөн, сахилд орох, эс орох нь гагц Мөнх тэнгэр мэднэ. Сахилд орогсод нь таны мэт үнэн сэтгэлт ариун ард, мөнх тэнгэрийн христосын ариун номд бишрэн буй заа. Хэдий тийм ч бусад шашинтнууд Мөнх тэнгэрийг умартан худал, хулгай үйлдэх нь цөөн биш байна. Намайг сахилд орсонгүй гэж аягүйцэж байна уу. Гагц Мөнх тэнгэрт залбирал зүгээр буй заа" гэж Ил хаан Аргун дипломат зангаар хариулсан байдаг.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ