Саудын Аравид энэ онд 92 хүн цаазалжээ

Саудын Аравид энэ онд 92 хүн цаазалжээ

Саудын Арави улс өнгөрсөн онд наад зах нь 158 хүнийг цаазалсан нь олон хүнд ялын дээд хэмжээ оноосон орнуудын дотор гуравдугаарт орсныг “Amnesty International” байгууллага мэдэгдэв.

Лхагва гаригт тус улсад  хүн амины хэрэг үйлдсэн нэгэн этгээдийг цаазалснаар энэ онд 92 хүнийг цаазаар авсан байна.

Мохсен аль-Досари гэгч цаазлуулсан уг иргэн нэгэн залуутай маргалдаж, түүнийг хутгалан хөнөөсөн гэж Саудын Аравийн Дотоод хэргийн яам мэдэгджээ. Тус улсад цаазын ялыг гүйцэтгэхдээ ихэнх тохиолдолд сэлмээр толгойг нь цавчдаг байна.

Үүнээс гадна Саудын Аравид цаазын ял авсан хүмүүсийн ихэнх нь хүн амины болон хар тамхи наймаалах хэрэг үйлдсэн хүмүүс байдаг аж. Харин өнгөрсөн нэгдүгээр сарын ганц өдрийн дотор 47 хүнийг “терроризм”-ийн гэмт хэрэг үйлдсэний учир цаазалж байжээ.

Өнгөрсөн онд Иран улсад наад зах нь 977 хүнийг цаазаар авсан бол Пакистанд 326 хүнийг цаазалснаар хамгийн олон хүнийг цаазаар авсан орнуудын жагсаалтад эхний хоёрт бичигдэх болсон байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан