Мөрөөдлийн театр “МУНДАГУУД”-тай хамтарчээ

Монголын урлаг тэр дундаа жүжгийн болоод шүлэг яруу найраг, дуу хөгжмийн урлагийн “МУНДАГУУД” сүүлийн өдрүүдэд нэгэн бүтээл дээр хамтраад тун завгүй байна. Тодруулбал УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар, яруу найрагч, зохиолч, соёлын гавъяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, UBS телевизийн захирал, соёлын гавъяат зүтгэлтэн Б.Балхжав нарын "ХАЙРЫГ ГЭРЧИЛ" драмын жүжиг юм. 

 

Драмын урлаг болоод хошин урлагийг хослуулан бүтээлээ туурвиж Монгол түмний хайр хүндлэлийн эзэн болсон “Мөрөөдлийн театр”-ын авъяаслаг уран бүтээлчдийн шинэ уран бүтээл болох тус жүжиг сүүлийн хэдэн сарын хугацаанд бэлтгэгдсээр маргааш нээлтээ хийж үзэгчдэд хүрэхэд бэлэн болоод байгаа юм. Мэдээж урлагийн “МУНДАГУУД”-ын мэдлэг авъяас, мэдрэмж сэтгэлээр бүтэж байгаа болохоор "ХАЙРЫГ ГЭРЧИЛ" драмын жүжиг үзэгчдийг байлдан дагуулах нь тодорхой биз.

 

Ингээд эрхэм үзэгчид маань “МУНДАГУУД”-ын ээлжит уран бүтээл "ХАЙРЫГ ГЭРЧИЛ" драмын жүжгийг маргаашнаас эхлэн сэтгэл оюунаараа тунгаан үзэж, жүжгийн урлагийн гайхам сайхныг мэдрээрэй.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ