Э.Сумъяагаас допинг илэрч, олимпийн эрхээ хураалгажэ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо/UWW/-ноос олимпийн эрх авсан сонгомол, чөлөөт бөхийн тамирчдын нэрсийн жагсаалтыг өөрчилжээ.

 

Учир нь Серби, Казахстан зэрэг олимпийн эрх олгосон тэмцээнд оролцсон цөөнгүй тамирчнаас мелдониум хэмээх сэргээш илэрсэн байна. Тэдгээр тамирчдын дунд манай улсын 53 кг-д олимпийн эрх авсан ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа багтжээ.  Ингэснээр түүний эрхийг хүчингүйд тооцож, Энэтхэгийн бөх Б.Кумаритад шилжүүлсэн байна. 

 

WADA (Дэлхийн Сэргээштэй Тэмцэх Агентлаг) энэ оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс мелдониум хэмээх бодисыг сэргээшийн төрөлд оруулж тооцох болсон аж. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: TODAY.mn

Шинэ мэдээ
Их уншсан