Мөхөхгүй орнуудыг манай улс тэргүүлжээ

 

НҮБ-ын эрдэмтэн хүн төрөлхтний мөхлийн картыг гаргахад  хэзээ ч мөхөхгүй орны тоонд манай улсыг нэрлэсэн байна

Дэлхийн улс орнуудын хүн амын нөхөн үржихүйн коэффициентыг гаргахдаа тухайн орны дундаж эмэгтэйгээс төрөөд нөхөн үржихүйн нас хүртэл амьдарсан охидын тоог ашиглан тодорхойлжээ. Дэлхийн 120 оронд энэ коаффициент нэгээс бага байна. Энэхүү тооцооллоор хамгийн түрүүнд мөхөх орноор Макао, Хонконг, Босни болон Герцеговен, Мальт, Словак, Сингапур, Румын, Унгар, Македон улсууд тодорсон байна. Харин АНУ, Австрали, БНСУ, Норвегийн хүн ам дээрх орнуудаас арай сүүлд устахаар байгаа гэнэ.

Харин мөхөхгүй, удаан тэсэх орноор манай улсаас гадна, Африк, Ойрхи Дорнод /Иранаас гадна/, Энэтхэг, Латин Америк /Бразил, Чилиэс бусад/, Индонез, Дундад Ази, Афганистан, Пакистан, Филиппин, Изриаль зэрэг орнууд багтасан байна.

Манай урд хөрш “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогоо үргэлжлүүлбэл цаашид 1500 жил тэсэх аж. Харин хойд хөршид маань ердөө 800 жил үлдсэн гэсэн тооцоо гарчээ. Түүнчилэн “Ази эмэгтэйчүүд эрт гэрлэхээ больсоноос дэлхий даяар төрөлт буурсан “ гэж эрдэмтэд дүгнэжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан