Мюнхений галт тэрэгний буудалд хутгатай этгээд халдлага үйлджээ

Германы Мюнхен хотын зүүн дүүрэг дэх Гафинг галт тэрэгний буудалд нэгэн хутга барьсан этгээд халдлага үйлдэж, нэг хүний амийг хөнөөж, гурван хүнийг шархдуулсан хэрэг гарчээ. Орон нутгийн цагаар 5 цагт гарсан хэргийн гэмт хэрэгтнийг баривчилж германы иргэн болохыг тогтоосон байна. Гэмт хэрэгтэн “Аллах акбар” буюу “Агуу аллах минь” гэж хашгирч байсан хэмээн зарим гэрчүүдийн мэдүүлснээр цагдаагийн ажилтнууд түүнийг лалын бүлэглэлтэй холбоотой эсэхийг шалгаж байна. Гэмт хэрэг болсон газарт галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоожээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: ontslokh.mn

Шинэ мэдээ
Их уншсан