ХАМГИЙН БАЯН БОЛОН ХАМГИЙН ЯДУУ ЗАСАГ ДАРГА НАР

АТГ-аас төрийн алба хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд дэлгэсэн билээ. Саяхан улс төрчид, УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулсан бол аймгийн Засаг дарга нар хөрөнгө орлогоороо хэрхэн жагсаж байгааг сонирхуулж байна.


21 аймгийн Засаг дарга нарыг хөрөнгийн хэмжээгээрээ Орхон аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн хоёр жил дараалан тэргүүлж байна. Өнгөрсөн жил тэрбээр 579 сая төгрөгийн орлогоор бусдыгаа хол хаяж байсан бол энэ жил тэрбээр 247 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Хэдийгээр түүний хөрөнгө, орлого ганцхан жилийн дотор бараг хоёр дахин багассан ч тэргүүн байраа хадгалсан хэвээр байна. 

Харин түүний араас Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр 235 сая төгрөгөөр жагссан бол, Завхан аймгийн засаг Ж.Жамьяантив 134 сая, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан 81 сая, Сүхбаатар аймгийн Засаг дарга 53 сая төгрөгийн орлогоор эхний тавд багтжээ. 

Хамгийн баян Засаг дарга нарын хувьд ийм байгаа бол нийт хөрөнгө, орлого нь ганц хашаа, байшингийн үнэ хүрэхгүй дарга нар ч бас байна. Хамгийн бага орлоготой Засаг дарга нарыг жагсаавал, Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ 14 сая, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен 17 сая, Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар 17 сая,Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар 16 сая, Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат 16 саяын хөрөнгөтэй гэж мэдүүлсэн байна. 

Өнгөрсөн онд 15 сая төгрөгийн орлоготойгоор "баян ходоод" болж байсан Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэнгийн орлого 23 сая, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа 20 сая, Говь-Алтай аймгийн Засаг дарга О. Амгаланбаатар 19 сая төгрөг болон нэмэгджээ.

Түүнчлэн аймгийн Засаг дарга нарт хувийн эзэмшлийн газар цөөнгүй байдаг бөгөөд өнгөрсөн жил хамгийн олон газартайгаар тодорч байсан Дундговь аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ дахиад л жагсаалтыг тэргүүлэв. Түүний хувьд 65 га газар эзэмших эрхтэй аж. Тэрбээр мөн хамгийн олон буюу 5 орон сууцтай гэдгээрээ бусдыгаа хошуучилжээ. С.Од-Эрдэнийн араас Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа газрынхаа хэмжээгээр нэхэж явна.

Харин мал сүргийн хувьд Сүхбаатар Засаг дарга Ж.Батсуурь 138 адуутай бол Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар 205 хоньтой гэж мэдүүлжээ. Тэгвэл Архангай, Булган, Говьсүмбэр, Баян-Өлгий аймгийн Засаг дарга нар малгүй гэж мэдүүлсэн байна. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: wikimon.mn

Шинэ мэдээ