Ж.Батзандан: Оффшор бүсэд данстай хүмүүсийг АТГ-т шалгуулна

Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан оффшор дансны асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр “Панамын оффшорын мэдээлэл задарсантай холбоотойгоор Дэлхийн томоохон орнууд мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлсэн байна. Европын холбоо, Япон, БНХАУ зэрэг орон оффшорт мөнгө нуусан албан тушаалтнуудаа мөрдөн шалгах, тайлбар мэдүүлэг авах ажлаа эхлүүлсэн гэдгээ зарлаж байна.

 

Монгол Улс ч мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлэх ёстой гэдэг байр суурийг бид барьж, чиглэл өгч байна. 2013 оны нэгдүгээр сард өргөн барьсан Оффшорын эсрэг хуулийн төслийг дахин хэлэлцүүлэгт оруулахаар болж байна.Төрийн өндөр албан тушаалтнууд оффшорт мөнгө хадгалах, данс нээхийг энэ хуулийн төсөл дээр хориглож өгсөн байсан. Мөн тэдний хамаарал бүхий этгээд офшорт данс нээх, мөнгө хадгалах, хөрөнгөө нуух, татвараас зугтахыг уг хуулийн төсөл дээр хориглосон. Гэтэл УИХ энэ хуулийн төслийг гурван жил дарсан. Үүний дүнд офшорт мөнгө нуудаг далд зуршил арилаагүй байсаар байна. Тиймээс УИХ-ын болон ТББХ-ны даргатай ярилцаж дахин хэлэцүүлэгт оруулахаар болсон” гэж мэдэгдлээ. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: TODAY.mn

Шинэ мэдээ
Их уншсан