МАХН НИТХ-Д НЭР ДЭВШИГЧДЭЭ ТОДРУУЛЖЭЭ

МАХН  НИТХ-Д НЭР ДЭВШИГЧДЭЭ ТОДРУУЛЖЭЭ

Сонгуулийн тухай хууль болон холбогдох журмын дагуу МАХН анхан шатны нэгжүүдээсээ 45 мандат дээр 45 нэр дэвшигчийг тодруулсан байна. Тодруулбал, Сонгонохайрхан, Баянзүрх дүүрэгт есөн нэр дэвшигч, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт зургаа, Налайх, Багахангай, Багануур дүүрэгт тус бүр нэг нэр дэвшигчийг тодруулжээ. Баянгол дүүрэгт Г.Нямдаржаа, Н.Баатарням, М.Амартүвшин, Баянзүрх дүүрэгт Д.Баясгалан, С.Ононбаяр, Б.Дэмбэрэлдодов нар нэр дэвшихээр болсон байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт Д.Баярсайхан, Мөнхцэцэг, Баттулга, Хан-Уул дүүрэгт Б.Жагар, С.Оюунцэцэг, Я.Дашдорж, Чингэлтэйд Л.Шагдаррагчаа, С.Сэргэлэн, М.Лхагважав, Налайхад Н.Баяраа, Багахангайд Д.Энхсайхан, Багануурт Ц.Хишигсайхан нар нэр дэвшихээр мандатаа авчээ.  МАХН-ынхан “Сонгуулийн хувьсгалаас Хөгжлийн хувьсгал руу” уриан дор мөрийн хөтөлбөрөө боловсруулж сонгуульд өрсөлдөх юм байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан