ОРОС, ХЯТАД ХОЁР АМЕРИКИЙН САНСРЫН ОБЪЕКТУУД РУУ ДОВТЛОНО

ОРОС, ХЯТАД ХОЁР АМЕРИКИЙН САНСРЫН ОБЪЕКТУУД РУУ ДОВТЛОНО

ОХУ, Хятад хоёр сансарт АНУ-ын эсрэг довтолгоон хийх зорилгоор шинэ технологи боловсруулж байна гэж АНУ-ын Батлан хамгаалах яам үзэж байгаа тухайгаа даваа гарагт “Вашингтон пост” сонинд нийтлэгдсэн нэгэн өгүүлэлд дурдсан байна. “Ирак болон Афганистанд америкчууд терроризмын эсрэг тэмцэж байх зуур Орос, Хятад хоёр сансрын орон зайд АНУ руу халдан довтлох хүчин чадлаа нэмэгдүүлж байжээ” гэж тус сонинд дурджээ. АНУ-ын сансарт бий болгосон үндэсний аюулгүй байдалтай холбоотой дэд бүтцийг жагсаалаас гаргаж чадахуйц зэвсэг технологийг ОХУ, Хятад хоёр боловсруулж байгаа учраас Америкийн хиймэл дагуулууд тэдний хувьд хөнгөхөн бай болно гэж Пентагон болгоомжилж байгаа аж. Саяхан хятадууд тойрог замд байгаа гэмтэлтэй хиймэл дагуулуудаа устгахын тулд пуужингууд харвасан явдалд Пентагон санаа зовниж байгаа аж. Хятадын нэг пуужин Америкийн маш чухал хиймэл дагуулууд байрладаг алсын тойрог замаас холгүйхэн дэлбэрсэн бөгөөд эдгээр хиймэл дагуулууд нь хэт нарийвчлалтай тэсрэх бөмбөгийг дэлбэлэх солбилцлыг тогтоож, дайсны байрлалыг хянах зэрэг ажиллагааг гүйцэтгэдэг аж. Дээрх болгоомжлолоос үүдэн Пентагоныхон Space Fence /Сансрын хашаа/ гэдэг системийг боловсруулж, сансар дахь хог хаягдлыг хянах гэж байна. Энэ онд АНУ сансрын төслүүдэд 22 тэрбум доллар зарцуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд дахин 5 тэрбумыг гаргахад бэлэн байгаа гэнэ. Энэ мөнгөнөөс 2 тэрбумыг нь “сансрын орон зайг хянах”-ад зарцуулах ажээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан