Назарбаев: Бид хамгийн хатуу, харгис арга хэмжээ авах болно

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев “Украины хувилбарыг Казахстанд дуурайн зохион байгуулахаар оролдож байгаа этгээдүүдэд хамгийн хатуу арга хэмжээ авах болно” гэж мэдэгдлээ.

“Казахууд Украины үйл явдал Казахстанд давтагдахыг хэзээ ч хүсэхгүй, үүнийг би мэдэж байна. Бүгд сонсогтун! Иймэрхүү явдлыг нааш авч ирэхийг хүсч байгаа хүмүүс, сонсоцгоо! Бид хамгийн хатуу, харгис арга хэмжээ авах болно. Намайг анхааруулаагүй гэж дараа нь ярих хэрэггүй шүү” гэж Назарбаев сэрэмжлүүллээ.

Нурсултан Назарбаев “Дэлхийн хямрал манай орны хөгжилд нөлөөлж байна. Энэ хямралаас болоод олон хүн ажилгүй болсон, эсвэл зарим ашиг орлогоо алдсаныг бид мэдэж байна. Ямар ч нийгэмд ийм хүмүүс бий. Иймээс анхаарал сэрэмжтэй байцгаа гэж би казахуудад анхааруулж байна. Манай тогтвортой байдлыг алдагдуулах оролдлогыг бид тэвчихгүй. Бие биеэ хүндэлцгээ. Хямралыг ашиглан манай энх амгалан байдал, тогтвортой байдлыг устгахыг бид зөвшөөрөхгүй” хэмээжээ.

“Дэг журмыг зөрчсөн бүхэн хуулийн дагуу хатуу шийтгэл хүлээх болно. Нийгэмд амар тайван байдлыг бэхжүүлэх нь иргэн бүрийн, олон нийтийн бүх байгууллагын, бүх казахуудын үүрэг” гэж Назарбаев мэдэгдэв.

Нэмж өгүүлэхэд, Назарбаев мөн Оросын нөлөөнөөс ч ангижрахаар шийдсэн бололтой. Казахстан улс энэ жилээс эхлэн 5-р сарын 9-нд Ялалтын парадыг хийхээ болилоо.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: www.mnews.mn

Шинэ мэдээ
Их уншсан