Цагаан хувцсаа буцлам халуун усанд угаа

Цагаан хувцсыг болгоомжгүй, замбараагүй угааснаас шалтгаалан шаргалтах, өнгө алдах, бүрсийх, бусад өнгөтэй хувцастай хольж угааснаас өөр өнгөний толбо үүсэх зэрэг эрсдэл үүсдэг. Мөн ихээр бохирдуулсан тохиолдолд угаалгын нунтагаа ихээр хийх, угааж байгаа ус нь төмөр, магни, кальци зэрэг бодис ихтэй байдгаас угаалгын нунтагийнх нь үйлчилгээг бууруулах зэрэг асуудал үүсдэг.  

Иймд цагаан өнгөтэй хувцсыг угаахдаа дараахь зүйлүүдийг анхаарна уу.

 

  • -Цагаан хувцасныхаа даавууны тэсч чадах халуун буцлам усанд (ихэнх тохиолдолд 120 градус) угаах.
  • Угаалгын нунтгаа цайруулагчтай буюу фермент их агуулсныг сонгох.
  • Хүчилтөрөгчийн цайруулагч (oxygen bleach), угаалгын сода хэрэглэх нь таны хувцасны өнгийг алдагдуулахгүй байхад ихээхэн тустай бөгөөд бохирдолт, толбо нь их болсон хувцсыг угаахын өмнө ферментийн нунтагт дэвтээж болно.
  • Хөлс болон бусад тослог зүйлээр бохирдсон толботой бол шингэн угаалгын бодис, аяга таваг угаагч эсвал шампунь хэрэглэн урьдчилан арилгах хэрэгтэй. Ингэхдээ шүдний сойз эсвэл хувцасны сойз хэрэглэн угаалгын бодисоо хувцсан дээрээ дусааж, алгуур зөөлөн үрээрэй.
  • Кофе, жүүс зэрэг хүнсний бүтээгдэхүүн асгасан, суганы үнэр дарагчид бохирдон шар толбо суусан зэрэг хувцсыг угаахдаа шингэн хүчилтөрөгчийн цайруулагч шууд толботой хэсэг рүүгээ дусаан хэсэг хугацаанд дэвтээгээрэй.
  • Цагаан хувцас тань өнгө алдан гандаж сааралтаж эхэлсэн бол өнгө арилгагч (color remover) хэрэглэхийг зөвлөж байна. Хэрэв таны цагаан хувцас агшдаггүй материалаар хийгдсэн бол буцлам халуун усанд хүчилтөрөгчийн цайруулагч хийн цэвэрлэх нь мөн үр дүнтэй.
  • Цагаан өнгийн даавууг үйлдвэрлэхдээ ихэнхдээ цагаан өнгийг тодруулагч химийн бодис хэрэглэснээс угаагдаж цагаан өнгө нь анхныхаа байсан шиг сэргэх боломжгүй байна.
  • Таны хэрэглэж буй ус их хэмжээгээр төмөр агуулсан бол төмөр зайлуулагч (iron-removing products) бүхий угаалгын бодис хэрэглээрэй. Хлорын цайруулагч (chlorine bleach) хэрэглэж болохгүй. Кальци, магни ихтэй хатуу усанд хувцас угаахдаа угаалгын нунтагаа бага зэрэг их хийж хэрэглэх хэрэгтэй. Ер нь бол та хатуу усыг буцалгаж зөөлрүүлсэний дараа цагаан хувцсаа угаавал үр дүнтэй.
скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ