18 НАСТАЙ ОХИНЫГ ЦАГДАА, ХУУЛИЙНХНЫ НЭРИЙГ БАРЬЖ ДАРАМТАЛДАГ БАЙЖЭЭ

18 настай охиныг жил гаруйн хугацаанд хүчээр биеийг нь үнэлүүлдэг байсан Б гэх эмэгтэйн тухайн бид өмнө нь мэдээлж байсан. Тухайн үед хохирогч бидэнд өгсөн ярилцлагандаа Б-гийн нөхөр прокурор, танил цагдаа нараараа намайг удаа дараа бариулж, Б-д хүргэж өгдөг байсан гэж мэдэгдсэн. Энэ мэдээллийн мөрөөр Эрүүгийн цагдаагийн газрын Хүний наймаатай тэмцэх хэлтсээс тус хэргийг шалгаж байгаа. шалгалтын явцад охины өгсөн мэдээллүүд худал болох нь тогтоогдсон байна. Учир нь Б-гийн нөхөр У нь прокурорын байгууллагад ажилладаггүй, нэгэн хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг. Хэргийн учир нь Б гэх эмэгтэй салсан нөхөр У-гаа “..Манай нөхөр улсын прокурор, чамайг хаашаа ч явуулахгүй, хараа хяналтандаа байлгаж чадна” гэх зэргээр цагдаа, хүчний нэрийг барьж, итгэн үнэмшүүлж, айлган сүрдүүлж, улмаар биеийг нь үнэлүүлдэг байжээ. Ийнхүү төрд тангараг өргөсөн хуулийн байгууллагын нэр төрийг ашиглаж, бусармаг гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Эрүүгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа юм. Энэхүү гэмт хэрэгт хууль, хяналтын байгууллагын ажилчид хамааралгүй болох нь тогтоогджээ.  

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: nekh.mn

Шинэ мэдээ
Их уншсан