ХОМ: Унах унаагүй 18, бараг л орлогогүй "өрөвдмөөр" 6 гишүүн байна

АТГ-аас Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй зарлалаа. Холбогдох хуулиараа бол өнгөрсөн сарын дунд үеэр нийтэд ил болох ёстой байсан мэдээлэл сонгуулийн жилтэй холбогдуулан, хойшлогдож байна гэх шүүмжлэлийг хүлээгээд байсан юм. 

 

Сонгуулийн жил гэдэг утгаараа гишүүд 2016 оны ХОМ-тээ нэлээд болгоомжтой хандсан байна. Тухайлбал, 76 гишүүнээс 18 нь унах унаагүйгэж мэдүүлжээ. Энэ жагсаалтыг З.Энхболд, Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Болд, Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр нарын гишүүд тэргүүлж байгаа юм. Мөнхүү бараг л орлогогүй шахам, хэд хэдэн "өрөвдмөөр" гишүүд ч байна. Тэднийг нэрлэвэл,  Н.Батцэрэг, С.Дэмбэрэл, Н.Хаянхярваа, Г.Уянга, С.Эрдэнэ, Н.Энхболд нар бөгөөд жилдээ 22-23 сая төгрөгийн олдог гэж мэдүүлжээ. 

 

Харин мөнгөтэй, бэл бэнчинтэй эрхмүүдийн жагсаалтыг Г.Батхүү таван тэрбум, Л.Эрдэнэчимэг, Ж.Энхбаяр, М.Сонимпил дөрвөн тэрбум төгрөгийн орлоготойгоор тэргүүлсэн байна.

 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү? 

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: TODAY.mn

Шинэ мэдээ
Их уншсан