Төсвийн тодотголын гуравдахь хэлэлцүүлгийг хийлээ

 

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өчигдөрийн буюу аравдугаар сарын 29-ний чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдааны дараа хуралдаж, Засгийн газраас энэ оны аравдугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэнТөсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжив.

Дараа нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн юм. Засгийн газар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил, Нийгмийн даатгалын сангуудын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдаж өргөн баригдсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл, Засгийн газрын бүтцийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг татаж авсантай холбогдуулан байнгын хорооноос уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралддаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов. Энэ оны төсвийн тодотголын тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хийж гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ