ХҮН, ИЗНН-ыг СЕХ бүртгэхээс татгалзлаа

СЕХ-ноос өнөөдөр 2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд оролцох 11 нам, гурван эвслийн батламжийг гардуулсан. Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн "Нам эвслүүд сонгууль болохоос 60 хоногийн өмнө сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд илэрхийлэх ёстой. Энэ хугацаанд 13 нам, гурван эвсэл материалаа өгсөн. Томилогдсон ажлын хэсэг намуудын баримт бичгийг шалгаад хорооны хурлаар оруулсан. Хурлаар 11 нам, гурван эвслийг бүртгэх шийдвэр гарлаа. ХҮН, ИЗНН гэсэн хоёр намыг бүртгэхээс татгалзсан.

 

Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд оролцох нам 10, эвсэл 11 төрлийн бичиг баримт ирүүлэх ёстой. ХҮН-ын хувьд бичиг баримтаа дутуу ирүүлсэн бөгөөд сонгуулийн дансны материалаа өгөөгүй. Мөн ирүүлсэн бичиг баримт нь хоёр өөр тамгатай байсан учир СЕХ-ны гишүүд тус намыг бүртгэх үндэслэлгүй гэж үзсэн. ИЗНН-ын бичиг баримт ч учир дутагдалтай байсан. Тогтоол дээрээ намын дарга С.Оюун гарын үсэг зураагүй. С.Оюун дарга өөрөө ирж тайлбараа өгсөн. ИЗНН гурван даргатай. Сонгуульд орох хүсэлтэд Д.Ганхуяг дарга гарын үсэг зурсан байв. Улсын дээд шүүх гарын үсэг зурсан даргыг нь албан ёсоор баталгаажуулаагүй. Энэ мэт бичиг баримтын зөрчлийн улмаас энэ хоёр намыг бүртгэхээс татгалзлаа.

 

Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авснаар Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт орох нь тодорхой болов. Цэцийн дүгнэлтээс гадна өөр ямар ч заалтад өөрчлөлт ороогүй. Энэ сарын 5-наас нэр дэвших ажиллагаа эхлэх ёстой. Хуулинд өөрчлөлт орохгүй бол энэ ажил хугацаандаа эхэлнэ. Одоогоор хуулинд заасан хугацаандаа ажлаа хийж байна" хэмээн мэдэгдсэн юм.

 

Мөн нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхлээгүй байхад саналын хуудас хэвлэхгүй. Хуулийн дагуу нэр дэвшүүлэх ажиллагаа дуусч нийтэд мэдээлсний дараа буюу зургадугаар сарын эхээр саналын хуудас хэвлэхийг мэдээлэв.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан