Нэрсний шүүснээс 14 хүүхэд хордлого авч ХӨСҮТ-д хүргэгдлээ

Нэрсний шүүснээс 14 хүүхэд хордлого авч ХӨСҮТ-д хүргэгдлээ

Нийслэлийн 61 дүгээр сургуулийн 3 дугаар ангийн 14 хүүхэд цайндаа хордож, өчигдөр ХӨСҮТ-д хүргэгджээ.

Цагдаагийн эх сурвалжийн хэлснээр "Чингэлтэй дүүргийн 12 хороо "61-р сургуулийн 3-р ангийн 10 орчим хүүхэд хоолын хордлого авсан байна” гэсэн мэдээллийг өчигдөр 12 цагийн үед авч шалгахад, тус сургуулийн 3 дугаар ангийн 34-н хүүхдээс 10-н хүүхэд "Хаан сүү” ХХК-ны "Амтат жигнэмэг”, "Аньсны шүүс” ууж бөөлжиж хордсон хэргийн газраас 9 кадр зураг авч, Дүүргийн МХГ-ын ажилтнууд хүнсний зүйлсээс дээж авч ЧДЦХ-2 шалгаж байна” гэв.

Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эх сурвалжаас энэ талаар тодруулахад "Урьдчилсан байдлаар хүүхдүүд нэрсний шүүс уусан юм билээ. Тэгээд удалгүй 20 минутын дараагаас эхлээд л суулгалт өгч эхэлсэн гэсэн. Идсэн боов жигнэмэгээс хордсон байж магадгүй гэж таамаглаж байгаа. Идэж, хэрэглэсэн бүтээгдэхүүнийг нь шинжилгээнд хамруулсан байгаа. Шинжилгээний хариу гарах болоогүй. Тиймээс манай мэргэжлийн хяналтын байцаагч нар хордлого гарсан голомтод ажиллахаар явсан байна. Сүүлийн үед хоолны хордлого цөөнгүй гараад байгаа. Энэ талаар маргааш хэвлэлийнхэнд албан ёсоор мэдээлэл хийнэ” гэв.

Харин ХӨСҮТ-ээс тодруулахад "Одоогоор тандалт судалгаа үргэлжилж байна. Хэчнээн хүүхэд хордож ирсэн, биеийн байдал хэр байгаа талаар хэлэх боломж алга” гэлээ. 

Дашрамт дуулгахад, 61-р сургуулийн хувьд цайны газаргүй бөгөөд гаднаас хоол хүнсээ авч хүүхдүүддээ өгдөг юм байна. 

Хэдхэн хоногийн өмнө 100 гаруй хүн хортой Эклерт хордож ХӨСҮТ-ийг дүүргэсэн байгаа бол, ийнхүү араас нь сургуулийн хүүхдүүд үдийн цайндаа хордож "сандаргав”. Ер нь сургуулийн хүүхдүүд үдийн цайндаа хордох, хордлого авсан хэрэг нэг биш удаа гарч байна. Өнгөрсөн онд гэхэд орон нутагт хүүхдүүд Үдийн цайндаа хордсон хэрэг гарч байсан.

Тухайлбал, Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн дотуур байрны сурагчид хоолны хордлого авсан. Дотуур байрны хүүхдүүд гэдэсний халдварт өвчнөөр өвчилсөн нь шинжилгээгээр батлагдсан. Тус дотуур байрны 130 гаруй хүүхдэд бүгдэд нь шинжилгээ хийсэн бөгөөд зарим хүүхдийн шинжилгээний хариу эцэслэн гараагүй, дахиад 20 гаруй хүүхэд нян тээсэн байж болзошгүй байгаа аж. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар тус сургуулийн дотуур байранд хүнс нийлүүлдэг байгууллага муудсан мах нийлүүлснээс халдварт өвчин гарсан гэдгийг хэлж байсан.

Мөн өнгөрсөн 2014 онд Өмнөговь аймгийн Ханбогд суманд сургууль, цэцэрлэгийн 69 хүүхэд хоолны хордлогод орж, таван хүүхдийн бие хүндэрч эмнэлэгт хүргэгдэж байсан хэрэг гарсан билээ. Нийслэлд ч сургуулийн хүүхдүүд Үдийн цайндаа хордож байсан хэрэг гарч байсан.

Яагаад бидний үр хүүхэд эрүүл орчинд хоргүй хоол хүнс хэрэглэж болохгүй цаг ирсэн үү. Эсвэл сургуулийн буруу юу, мэргэжлийн хяналтын газрын буруу. Сургууль, цэцэрлэгүүдийн идэж ууж байгаа хоол унданд хяналт тавих нь мэргэжлийн хяналтын үүрэг. Нөгөө талаар Үдийн цай хөтөлбөртөө хаанаас ямар хүнс нийлүүлж авах нь сургуулийн захиргааны асуудал. Магадгүй бидний хүүхдэд хугацаа нь дууссан, эсвэл хөгцөрч муудсан хоол хүнс, гашилж ээдсэн сүү тараг өгөөд байдаг юм биш биз дээ гэсэн хардлага төрж байна.

Ходоод хогийн сав биш, тэр дундаа хүүхдүүдийн ходоод эмзэг хямрах нь амархан байдаг. Яагаад энэ хүүхдүүд уусан шүүс, идсэн боовноосоо хордов. Ямартаа ч мэргэжлийн хяналтынхан болон холбогдох газруудаас хордлогын голомтод ажиллаж байгаа бөгөөд шинжилгээний хариугаар юунаас болж хордлого авсан нь тодорхой болох байх. Хэний буруутай үйлдлээс болж энэ хүүхдүүд хордлого авав, хэнд хариуцлага тооцох уу гэдгийг цаг хугацаа харуулах бизээ.

Бидний ирээдүй болсон бяцхан үрс хоолондоо хордохгүй байх баталгаа гэж алга даа. Тиймээс хяналт бас дахин хяналт шалгалт сайн баймаар байгаа юм.

О.Сайхан

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: Zaluu.com

Шинэ мэдээ