Эклерт хордсон иргэдийн хохирлыг барагдуулна гэжээ

"Ньюсвийтфүүдс” ХХК болон “Русская кухня”-гийн үйлдвэрлэсэн эклерээс хордлого авсан иргэдийн тоо 137-д хүрч, 87 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Хоёр хүний биеийн байдал хүнд, бусад нь хүндэвтэр байдалтай эмчлүүлж, харин дээрх иргэдээс 51 хүнийг харьяалах өрхийн эмчийн хяналтад байлгаж эмчлэхээр болжээ.

Урьдчилсан байдлаар дээрх бүтээгдэхүүнээс авсан шинжилгээгээр сальмонеллын төрлийн нян илэрсэн нь тогтоогдсон байна. Иймд “ЭКЛЕР худалдаж авахдаа онцгой анхаарах хэрэгтэйг мэргэжлийн байгууллагаас анхааруулсаар байгаа юм.

Иргэдийг хордоход хүргээд буй эклерийг үйлдвэрлэсэн компанийн хувьд эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн хохирлыг барагдуулна хэмээн хуулийн байгууллагад хандаад байгаа гэнэ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан