“Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь” ном гарлаа

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх "Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн”-гийн судлаач, хуульч Л.Галбаатарын "Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь” шинэ номын нээлт боллоо.

Мэдээллийн аюулгүй байдал, цахим орчны эрх зүйн асуудлаар мэргэшсэн цөөн судлаачийн нэг тэрбээр тус номоо эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчдын мэргэжлийн сургалтад зориулсан байна.

"МУИС Пресс” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан тус ном үндсэн 5 хэсэгтэй бөгөөд үзүүлэн, нэр томьёо болон "Кибер гэмт хэргийн тухай конвенц”-ийн монгол хэл дээрх орчуулгыг хавсаргажээ.

Мэдээллийн аюулгүй байдлын талаар санаа зовж, кибер гэмт хэргийн хохирогч болох эрсдлээс сэргийлэх хүсэлтэй хэн бүхэн энэ номоос цэгцтэй, шинэлэг мэдээлэл олж авах боломжтой юм. Тус номын нээлтэнд Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер аюулгүй байдлын газар, МУИС болон Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн төлөөлөл оролцжээ. 

Зохиогч 2013-2014 онд "Мэдээллийн аюулгүй байдлын тухай” болон "Кибер аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн төсөл, 2014-2015 онд "Өгөгдөл хамгаалах тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт гишүүнээр ажиллажээ.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

МЭДЭГДЭЛ

31-08-2018, 10:15
Их уншсан