59 мянган хүн иргэний харьяаллаасаа гарсан

УИХ-ын чуулганы өчигдөрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайдын томилгоо болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг яаралтай хэлэлцэх ёстой гэсэн байр суурийг гишүүд илэрхийлэв. УИХ-ын дарга З.Энхболд “Эрүүл мэндийн сайдын асуудлыг өчигдөр Ерөнхий сайдад хэлсэн. Удахгүй өргөн барина гэсэн. Өнөөдөр орж ирвэл хэлэлцэнэ. Шударга ёс эвсэлд 14:00 цаг хүртэл хуралдах цаг өгье. ҮХЦ-ийн 05 дугаар дүгнэлтийг үдээс хойших хуралдааны эхэнд хэлэлцэнэ” гэсэн юм.

 

Хэлэлцэх эхний асуудал: Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/. Уг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч 2016 оны хоёрдугаар сард өргөн барьсан юм.

Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцууллаа.

 

Өнгөрсөн 20 жилд Монгол Улсын 59 мянган хүн иргэний харьяаллаасаа гарсан. Харин 221 хүн Монгол Улсын харьяат болсон. 1998 оноос хойш Монгол Улсын 5904 иргэн гадаадын хүнтэй гэр бүл болсон. Тэдний 6 хувь нь БНХАУ-ын иргэнтэй гэрлэсэн судалгаа байна хэмээн ЕТГ-ын дарга П.Цагаан хэллээ.

Яг одоо УИХ-ын гишүүн асуулт асууж хариулт авч байна.

 

Иргэний харьяаллын талаар судалгаа лавлагаа тооцоо:

Монгол Улсын төр, иргэн хоорондын эрх зүйн тогтвортой холбоог баталгаажуулсан, тус улс иргэнээ алддаг бус авч үлдэх бодлогыг тодорхойлсон эрх зүйн суурь зохицуулалтыг цаг алдалгүй хуульчлахгүй бол 1995 оноос өнөөг хүртэл хугацаанд /2015 оны 12 дугаар сарын байдлаар/ давхар харьяалал үүсгэсэн 16000 орчим насанд хүрсэн иргэн /тэдгээрийн 80 орчим хувь нь эмэгтэйчүүд/, 6000 орчим хүүхдийн иргэний харьяаллын зэрэг асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл үүсч байна.

1998 оноос хойш эцэг, эх нь хоёулаа Монгол Улсын харьяат тэдний дундаас гадаад улсын нутаг дэвсгэрт төрсөн 4880 хүүхэд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн байна.

 

1998 оноос хойш эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяатаас Монгол Улсын нутаг дэвсгэрт төрсөн 1889 хүүхэд, гадаад улсын нутаг дэвсгэрт төрсөн 653 хүүхэд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгүүлсэн байна.

Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд 1998 оноос хойш гадаад улсын иргэнтэй гэр бүл болсон нийт 5904 иргэн бүртгэгдснээс БНСУ-ын 3769, БНХАУ-ын 360, Япон Улсын 338, ОХУ-ын 214, АНУ-ын 200, ХБНГУ-ын 159, ИБУИНВУ-ын 150 иргэнтэй гэр бүл болсон байна.

 

Олон улсад хоёрдмол харьяаллыг хүлээн зөвшөөрдөг 49 улс, хязгаарлагдмал хүрээнд хүлээн зөвшөөрдөг 71 улс байгаа бөгөөд хоёрдмол харьяаллыг хүлээн зөвшөөрдөг 27 орны, хязгаарлагдмал хүрээнд хүлээн зөвшөөрдөг 30 орны, нийт 57 гадаад улсын иргэнтэй Монгол Улсын 2295 иргэн гэрлэсэн талаар иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн байна.

1999 оноос хойш Монгол Улсын харьяалалтай 261 хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлсэн ба одоогоор эдгээр хүүхдүүд албан ёсоор Монгол Улсын харьяатаас гарсан тохиолдол байхгүй байна.

 

Одоогоор Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санд бүртгэгдсэн 15996 иргэн хоёрдмол харьяалал үүсгэсэн байна.

 

Бүгд Найрамдах Казахстан Улсад шилжин суурьшсан Монгол Улсын иргэдээс 23017 иргэний хоёрдмол харьяаллын зөрчлийг арилгасан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 2728 иргэн хоёрдмол харьяалалтай байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: time.mn

Шинэ мэдээ