“Хоггүй хороо-Хоггүй гудамж”-ыг Баянзүрх дүүрэг тэргүүллээ

 

“Хоггүй хороо-Хоггүй гудамж”-ыг Баянзүрх дүүрэг тэргүүллээ

 

 

“Хоггүй хороо-Хоггүй гудамж” болзолт уралдааныг зарласан билээ. Уралдаан 04  дүгээр  сарын  01-ээс  10  дугаар  сарын  01-ний  өдөр  хүртэл  6  сарын хугацаанд  үргэлжилж шилдгүүдээ шалгаруулсан юм. Нийслэлийн 9 дүүрэг болзолт уралдаанд оролцсоноос Баянзүрх  дүүрэг  ажил  үйлчилгээгээрээ  манлайлан тэргүүн байрын эзэн боллоо.

Мөн тус уралдаанд дүүргийн хог хаягдлын үйлчилгээ үзүүлж буй Нийтлэг үйлчилгээний дөрвөн газар болон 28 хороо оролцсон. Харин шилдэг үйлчилгээний байгууллагаар НҮГ II-ын хамт олон шалгарсан бол хоггүй хороогоор 26 дугаар хороо шалгарчээ.

Дүүргийн нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтөөс үүссэн хур хог, аж ахуйн нэгжийн хашаа, гудамж талбай, гол усны ай сав дагасан үүсмэл хог, орон сууц, гэр хорооллын өрхийн хог, үерийн далан, хамгаалалтын шуудуу дагасан үүсмэл хог гэх мэтээр хөндлөнгийн шалтгаантай ачаалал нэмэгддэгээс Нийтлэг үйлчилгээний газруудад хог тээвэрлэлтийн машин, техникүүд дутагдалтай байсан.

Тиймээс Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас хөрс дагтаршуулагч индүү, дугуйт экскаватор, хог тээврийн зориулалттай задгай тэвштэй өөрөө буулгагч зэрэг нийт 19 авто машин авч парк шинэчлэлт болон ажиллах хүчин чадлыг нэмэгдүүлэн хоггүй хороо, хоггүй гудамжтай дүүрэг боллоо.

 

"Өгөх өдөр"-өөр зам талбайн үйлчлэгч, ачигч, жолооч нарыг аарц, өглөөний цайгаар дайллаа

 

Мөн Нийслэл хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойн баяр, Үндэсний “Өгөх өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсээс “Халуун сэтгэл-2” аяныг өнөөдөр зохион байгууллаа. Тус хэлтсийн хамт олон дүүргийн Нийтлэг үйлчилгээний 1, 2, 3, 4 дүгээр газрын зам талбайн үйлчлэгч болон ачигч, жолооч нарын 80 гаруй иргэнийг халуун аарц, өглөөний цайгаар дайлсан  юм.  

Дашрамд мэдээлэхэд, тус хэлтсийн хамт олон нйислэлийн төрсөн өдрөөр буюу 10 дугаар сарын 29-ний өдөр сайн үйлсийн аяныг зохион байгуулдаг уламжлалтай. Өнгөрсөн жил өөрийн гэсэн орон гэргүй залуу хосыг гэртэй болгож байсан юм.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан