Үлэг гүрвэлийн зулзагын олдворыг эх оронд нь авчиржээ

Монгол улсаас гаралтай 70 сая жилийн настай үлэмж биет, ургамал идэштэй, нугас хошуут үлэг гүрвэл Завролофын нялх зулзагын үлдвэр уугуул нутагтаа иржээ. Олдворыг Соёлын өвийн төвийн соёлын биет өвийг хамгаалах хэлтэсийн дарга Д.Нарантуяа, Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар, Үлэг гүрвэлийн төв музейн захирал Ч.Дариймаа нарын  мэргэжилтнүүд хүлээн авлаа. 

Олдвор нь Монгол орны говийн бүс нутгийн баруун хэсэгт өргөнөөр тархсан дээд Цэрдийн Нэмэгт формациас олдсон болохыг Монгол Улсын ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн эрдэмтэд Бельгийн Вант Улсын Вангийн Байгалийн Шинжлэх Ухааны хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран судалж тогтоосон бөгөөд олон улсын эрдэм шинжилгээний нэр хүнд бүхий PLOS ONE сэтгүүлд хэвлүүлэн баталгаажуулсан байна.

 

Б.Сансар
скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: olloo.mn

Шинэ мэдээ
Их уншсан