НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр 10 дугаар сарын 28-ны өдөр Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуульд манай улс НҮБ-ын гишүүн 192 орноос 172 орны санал авч, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. Ази, Номхон далайн бүлэгт ногдож буй 5 суудлын төлөө нийт 7 орон өрсөлдсөн бөгөөд Монгол Улс хамгийн олон санал авчээ. Манай улстай өрсөлдсөн Арабын Нэгдсэн Эмират Улс 159, Киргиз 147, БНСУ 136, Филиппин 113 улсын санал авч, Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна. Тус сонгуульд өрсөлдсөн Лаос, Пакистан улсууд 105 орны санал авснаар Хүний эрхийн зөвлөлд сонгогдож чадсангүй.   Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр 2016-2018 онд ажиллах бөгөөд хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь  нэмрээ оруулах, олон улсын хэмжээнд шийдвэр гаргах түвшинд ажиллах боломжтой болж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.      

- See more at: http://www.zasag.mn/news/view/11305#sthash.OQq5iqbE.dpuf

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан