Ганчимэгийн нулимстэй ярилцлага

-Хайртай шүү гэснээс “А.Ганчимэг жүжигчин нөхрөөсөө саллаа” гэсэн мэдээлэл цацагдсан.

 

Та яагаад нөхрөөсөө салах болов оо. Адилхан мэргэжилтэй хүмүүст тулгардаг бэрхшээлүүд нөлөөлөв үү, эсвэл залуу хосуудын хамтын амьдрал дахь мөнхийн бэрхшээл болох итгэлцэл, хардалт зэрэг асуудлууд салахад хүргэв үү?

-Нөхрөөсөө гэхээр… Хүний нөхөр хань ижил гэж ямар хүнийг хэлэх ёстой юм бол доо… Би энэ сэдвээр нэг их ярих дуртай биш. Ямар ч байсан одоогоор би охинтойгоо хоёулаа амьдарч байна. Яагаад салах болсон тухайд бүх л зүйлсийг тоочоод ярих нь утгагүй. Миний охин удахгүй хоёр нас хүрэх гэж байна. Нэлээд цаг хугацаа өнгөрсөн байгаа биз дээ. Энэ хугацаанд сайхантай, муухайтай өдрүүд олон л байсан. Магадгүй би арван жилийн дараа ч энэ талаар ярихгүй байх. Миний охин төрснөөсөө хойш нэг ч удаа тэр хүнтэй уулзаж байгаагүй. Ямар ч байсан охин бид хоёр сайхан амьдарч байгаа… /уйлав…. тэрээр чимээгүй болов/

 

-Харамсалтай байна. Гэхдээ та өөртөө үзэн ядалт үлдээгээгүй биз дээ?

-Тийм зүйл байхгүй ээ. Яахав өнгөрсний сүүдэр ирээдүйд тусдаг гэж айхтар үг байдаг ш дээ. Болоод өнгөрсөн нь үнэн. Би өөрийнхөө ирээдүйг гэрэл гэгээтэй сайхнаар хараад л явж байна. Охиноо эрүүл энх өсгөхийг хичээж байна. Миний охин л эрүүл саруул байгаасай, янз бүрийн хэл ам хүрэх вий гэж боддог болохоор энэ талаар би тэр болгон ярихыг хүсдэггүй. Бид хоёр намайг жирэмсэн байхад хоёр тийшээ болсон. Эмэгтэй хүний хувьд хамгийн хэцүү бөгөөд хамгийн аз жаргалтай мөчүүд жирэмсэн байх үе байдаг. Хэн нэгэн хажууд нь байж хайрлаж халамжлах мэдээж сайхан л байх. Миний тархинд хүүхдээ л эрүүл саруул төрүүлэх юмсан гэдэг л бодол байсан. Төрсний дараа үнэхээр хэцүү үеүд надад байсаан. Гэхдээ одоо ард хоцорсон болохоор ярихыг хүсэхгүй байна. Ганчимэг гэдэг хүн яг одоо байгаадаа маш их сэтгэл хангалуун жаргалтай амьдарч байгаа. Намайг хайрлаж, надад аз жаргал бэлэглэдэг сайхан хүмүүс дэргэд минь байна.

 

-Амьдрал шинэ учралуудаар дүүрэн л байдаг гэдэг шүү дээ. Олны танил жүжигчин эмэгтэйн хувьд Ганчимэгт болзооны урилга шүтэн бишрэгч эрэгтэйчүүдээс ирж л байгаа биз дээ?

-Ирнэ ш дээ. Тэглээ гээд танихгүй хүнтэй юу гээд л болзоод явж байхав./инээв/

 

-Шинэхэн нээлтээ хийсэн энэ удаагийн киногоороо ямар нэгэн кино наадмаас шилдэг гол дүрийн шагнал авна гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Юу? Үгүй шүү./инээв/ Мэдээж олон улсын кино фестивалуудад орж үзэх хүсэл маш их байна. Техникийн үзүүлэлтүүдийг манай кино бүх талаараа хангасан. Яг оролцоно гэж бардам хэлэхээс жаахан айж байгаа ч хичээгээд үзнэ. Гарцаагүй би шагнал авна даа гэж бол бодохгүй байна.

 

энд дарж үргэлжлүүлж уншина уу

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ