Дэлхийд данстай монгол хүү хорт хавдар тусжээ

Токио хотноо эхэлсэн мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээний үеэр Монголын сүмочтой холбоотой маш харамсалтай нэгэн мэдээ гарлаа. Энэ тэмцээний банцүкэд жюүрёогийн зүүний 9-д эрэмбэлэгдээд байсан Токитэнкү А.Хүчитбаатар "Lymphoma" буюу "цусны хорт хавдар" гэж нэрлэгддэг хүнд өвчин туссан хэмээн Токицүказэ ояката мэдэгдсэн байна. Токитэнкү 2015 оны есдүгээр сарын тэмцээнд дээд зиндаанд байсан боловч 11 сард нь баруун хавиргаа гэмтээн, барилдаагүй тул жюүрёо руу унажээ. Токитэнкү хавиргаа эмчлүүлэхээр шинжилгээ өгөхөд өвчин илрэн гарсан бөгөөд эмчилгээ нь ирэх дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх гэнэ.

 

Токицүказэ ояката “Өнгөрсөн долдугаар сараас л бие нь муу байсан. Баруун хавирга өвдөөд, унтаж чадахгүй байна гэдэг байсан. Тэгээд есдүгээр сард нь эмнэлэгт үзүүлтэл харин ийм онош гарлаа. Тэр үеэс хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж эхэлсэн. Одоо эмнэлэгт хэвтэж байгаа, биеийн байдал сайжирч байна. 20 кг орчим турсан. Өвчнийг эхний шатанд нь илрүүлсэн болохоор эмчилгээ үр дүнтэй болно гэдэгт итгэж байна.

 

Цаашдаа яах эсэх талаар гуравдугаар сарын тэмцээний дараа ярилцаж байж шийднэ дээ. Мэдээж их хэцүү байгаа ч Токитэнкү адилхан өвчнөөр шаналж байгаа бусад хүмүүсийн төлөө ч гэсэн заавал эдгэрнэ гэж хэлсэн. Монголоос гэрийнхэн нь ирсэн байгаа” гэж ярьсан. Биеийн байдлаас шалтгаалан зодог тайлахаас өөр аргагүй болж болох ч Токитэнкү өөрөө эдгэрч босоод дахин барилдана гэж ярьж байгаа гэнэ. Токитэнкүгийн эмчилгээнд зориулан, монгол сүмочид мөнгө цуглуулж эхэлсэн байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ