Япон Монголыг Хятадад өгөхгүй, сайн байна, Абэ-сан

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ саяхан Монгол Улсад хийсэн албан айлчлалын үеэр Япон улс Монгол Улсыг эдийн засгаа тогтвортой байлгахыг бүрэн дэмжиж байна гэж мэдэгдсэн бөгөөд нүүрснээс түлш гаргах өндөр технологио дамжуулах, Тавантолгойн нүүрсний ордоос Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор хүртэл тавигдах өргөн царигийн төмөр замыг барихад хамтран ажиллана гэжээ. Сайншандыг төмөр замын сүлжээнд холбосноор Монголын эрчим хүчний бүтээгдэхүүнийг Оросоор дамжин Японы тэнгисийн боомтууд руу тээвэрлэх боломжтой болох юм.

Улаанбаатар хотод аравдугаар сарын 22-нд болсон хаалттай хэлэлцээрийн үеэр Монгол болон Японы ерөнхий сайд нар эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцаж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нүүрс шингэрүүлэх технологийг дамжуулах, мөн бүсийн болон дэлхийн хэмжээний асуудлууд дээр харилцан бие биенээ дэмжих талаар зөвшилцөлд хүрсэн юм.

Синьхуа агентлагийн мэдээлснээр хоёр орны засгийн газрын тэргүүнүүд зүүн чиглэлийн шинэ төмөр замыг барих төслийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд үүнд төмөр зам барихад Японы корпорациудыг татан оруулахаар болжээ. (Санамж бичигт бичсэнээр эхний ээлжинд Японы тал энэ оны арванхоёрдугаар сард багтаан Тавантолгойгоос Сайншанд хүртэл тавих 455 км төмөр замын техник эдийн засгийн  үндэслэлийг боловсруулахаар болжээ.)

Тавантолгой тойрсон асуудал улс төрийн шинж чанартай гэгддэг. Монгол Улсын Тавантолгойн нүүрсний орд нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой, томоохон төслүүдийн нэг юм.

 Энэ оны хоёрдугаар сард Хятадын “Чайна Шэнхуа Энержи” компани дэлхийн хэмжээний нүүрс боловсруулагч болох “Пийбоди Энержи” корпорацитай өрсөлдөж Тавантолгойн нүүрсийг олборлох эрхийг олж авсан билээ. Үүнтэй холбогдуулан АНУ-аас Монгол Улсад сууж байсан элчин сайд Пайпен Энн Уинд Кэмпбэлл “Тендерт оролцсон америк компаниудад тендерийн шийдвэр “таалагдаагүй” төдийгүй “монголчууд мега төсөл хэрэгжүүлэх туршлагагүй учир алдаатай шийдвэр гаргалаа” гэж мэдэгдэж байсан. Элчин сайд Монгол улсыг геополитикийн буруу сонголт хийсэн гээд эдийн засгийн эрх чөлөөтэй байхын төлөө зогсох ёстой гэж хэлсэн юм.

Хятадуудтай хамтран хэрэгжүүлж буй Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр зам нь Хятадын төмөр замын сүлжээтэй холбогдож БНХАУ-ын зүүн эргийн үндсэн боомтуудад шууд хүрэх юм. Ганцмодны боомтоос Хятадын төмөр замын сүлжээ хүртэл ердөө 235 км бөгөөд түүнээс цааш 1400 км-т Тянжингийн боомт, 1655 км-т Цинхуандао боомт оршдог. (Тавантолгойгоос Ганцмод хзртэл 270 км орчим).

Үүнээс гадна монголчууд төслөө зүүн тийш өргөжүүлэхээр төлөвлөөд байгаагийн нэг илрэл нь Тавантолгой-Сайншандын төмөр зам юм. Тавантолгой-Сайншанд-Наушки-Транссиб чиглэл нь эрчим хүчний энэ их нөөцийг Оросоор дамжуулан Владивосток, Зарубино болон Находка боомтоор Японы тэнгист хүргэх юм.

Эх сурвалж: http://zabinfo.ru/a1197  Александр ТАРАСОВ

Орчуулсан Б.Марал

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ