Т.Энхбаатар: Түймэрт өртөж, эмнэлэгт хүргэгдсэн хүний бие хүнд байна

Энэ сарын 20-нд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Уул багийн “Жаргалантын-Энгэр” гэдэг газар гарсан хээрийн түймэр тус аймгийн Булган сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт тархсан талаарх мэдээллийг бид өчигдөр цаг тухайд нь шуурхай мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр орон нутгуудад гарсан хээрийн түймэр унтарсан эсэхийг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтэстэй утсаар холбогдож тодруулсан юм.

 

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга онцгой байдлын хурандаа Т.Энхбаатар: -“Он гарсаар манай аймагт найман удаагийн хээрийн түймэр гарсан. Энэ жилийн хувьд хуурайшилт маш их байна. Дорнод аймгаас орж ирсэн хээрийн түймрийн хохирлын хэмжээг тогтоохоор үнэлгээ тогтоох ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа. Урьдчилсан мэдээгээр бол түймрийн бүсэд байсан маш олон мал, айлын хороо, хот галд сүйдсэн гэж байна. Мөн дөрвөн хүн түлэгдэж, гурав нь нас барж, нэг хүн маш муу хот руу хүргэгдсэн. Тухайн хүний хувьд бол биеийнх нь 60 хувь түлэгдсэн. Амь нас нь аюултай байна гэх мэдээ ирсэн. Хүчтэй салхитай байсан учраас түймэр унтраахад хүндрэлтэй байсан ч өчигдөр шөнө Түвшинширээ суманд хүрсэн түймрийг цурманд оруулаад өглөө 04.00 цагийн үед манай алба хаагчид ирсэн. Түймэр унтраах үед манай албаны хоёр ч машин галд өртөж, шатах шахсан. Гэхдээ хүн гэмтээгүй.  Ер нь түймрийг унтраахад манай Онцгой байдлын хэлтсийн дөрвөн бүлэг, малчид, түймэр гарсан сумдын хүмүүсээс нийлсэн иргэд ийнхүү галыг унтрааж чадлаа. Өнөөдөр Сүхбаатар аймагт салхи тогтуун байна." гэж ярилаа.

Сүхбаатар аймагт гарсан түймэрт өртөж, амь насаа алдсан хүмүүсийн хувьд хоёр нь 15-18 насны хүүхэд байгаа бол түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн иргэн 25 настай ажээ.

 

Харин Хэнтий аймагт гарсан хээрийн түймэр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2-р багийн нутагт хаваржиж байсан малчны хотноос гарсан бөгөөд аймгаас зүүн урагш 30 метрийн зайд асч байсныг Онцгой байдлын 7 алба хаагч, 13 иргэн хоёр машинтайгаар унтраасан байна. Одоогоор түймрийг бүтэн унтраасан гэж аймгийн Онцгой байдлын хэлтсийн ажилтан мэдээллээ.

 

Дорнод аймгийн Хөлөнбуйр, Баяндун, Баян-Уул суманд гарсан хээрийн түймрийн тухайд одоогоор галыг бүрэн цурманд оруулж, онцгой байдлын алба хаагчид унтраах арга хэмжээ авч байгаа бөгөөдБаяндун сумын “Гол овоо”, “Шарын хотгор /Билүүт/”, “ Ханхар даваа” гэх газарт түймэр асч байгаа аж. Дөнгөж сая авсан мэдээгээр “Гол овоо”, “Шарын хотгор” /Билүүт/-д Улсын Онцгой байдлын Ерөнхий газрын аврах бүлгийн 23 албан хаагч хоёр хуваагдан ажиллаж байгаа гэнэ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан