Маргааш сондгой тоогоор төгссөн машин хөдөлгөөнд оролцоно

Замын цагдаагийн газар өчигдөр 302 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  221  дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл  10 бүртгэгдэж,  13 хүн хүнд хөнгөн гэмтжээ.

 

 

АСЕМ –ын дээд түвшний  уулзалтын хүрээнд  зохион байгуулах Ази Европын  парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт өнөөдөр Улаанбаатар хотод болж байна.

 

Энэ үеэр зочин төлөөлөгчдийн аюулгүй байдал, гарч болзошгүй  гэмт хэрэг зөрчлөөс  урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг буруулах зорилгоор тээврийн хэрэгслийн сүүлчийн орон тэгш сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулж байна.

 

Жолооч таны тээврийн хэрэгслийн тоо 0, 2, 4, 6, 8 төгссөн бол Пүрэв гарагт буюу өнөөдөр, 1,  3, 5, 7, 9 –өөр төгссөн бол маргааш буюу Баасан гарагт замын хөдөлгөөнд оролцохыг ЗЦГ-аас санууллаа.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан