Насанд хүрээгүй охиныг хүчээр биеийг нь үнэлүүлдэг бас нэгэн хэрэг

Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид мөнгө хөрөнгө олох зорилгоор бусдад биеэ үнэлэх бусдын биеийг үнэлүүлэхийг хориглсон заалт байдаг. Гэсэн ч энэ төрлийн гэмт хэрэг нийгэмд газар авч улам бүр далд хэлбэрт шилжсээр байгаа гэхэд болно. Тэр ч бүү хэл насанд хүрээгүй хүүхдийг хуурч мэхлэн биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгөд оруулж бие мах бодийн дарамтад оруулах гэмт хэрэг гарсаар байна.

 

Энэ төрлийн гэмт хэрэгт хууль хүчний байгууллагын алба хаагчид хүртэл гар бие оролцож насанд хүрээгүй охидын биеийг н үнэлүүлсэн гэх мэдээлэл ч байгаа юм.

 

Тодруулбал Нийслэлийн БЗД-т байрлах нэгэн саун массажны газарт Б гэгч эмэгтэй бага насны охидыг хуурч аваачин хүчээр биеийг нь үнэлүүлж бэлгийн мөлжлөгт оруулан, зодож дарамталдаг байсан байна. Жил гаруйн хугацаанд бусдын дарамтад орж биеэ үнэлсэн Н гэх охин удаа тэрхүү газраас дараа зугтаж, баригдаж явсны эцэст сайн санаат нэгэн бүсгүйтэй таарснаар ийнхүү эрхээ хамгаалуулахаар холбогдох байгууллагад ханджээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: newsmongolia.mn

Шинэ мэдээ
Их уншсан
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    • 21 April 2016 21:33