МОНГОЛЧУУД АНХНЫ ХИЙМЭЛ ДАГУУЛАА САНСАРТ ХӨӨРГӨНӨ

МУИС-ийн эрдэмтэн, судлаачид ирэх онд сансарт өөрсдийн анхны хиймэл дагуулаа хөөргөх тухай өчигдөр мэдээлэл хийв.

Япон улсад сурч байгаа монгол оюутнууд хааш хаашаа 10 см хэмжээтэй, 1 литрийн эзлэхүүнтэй бичил хиймэл дагуулыг бүтээж, сансарт хөөргөхөөр төлөвлөжээ. 400 км өндрөөс 100 м нарийвчлалтай зураг авах, агаарын нягт, сансрын туяаг тодорхойлох гээд олон мэдээллийг тэдний бүтээсэн бяцхан хиймэл дагуул илгээх юм байна.

 

"NAMSUT 1 U" нэртэй хиймэл дагуулыг бүтээх зардлыг задлаад үзвэл газрын станц байгуулах 125 мянган долларыг Засгийн газар, харин үлдсэн 100 мянган долларын тал хувийг нь МУИС гаргахаар болжээ.

Өөрөөр хэлбэл, үлдэж байгаа 50 мянган долларыг олон нийтийн хандиваар босгохоор болсон байна. Ухаалаг хиймэл дагуулыг бүтээж, хөөргөх зардалд 225 мянган долларын санхүүжилт шаардлагатай байгаа аж.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

МЭДЭГДЭЛ

23-11-2018, 17:43
Их уншсан