Ил задгай автомашин угаавал журамлана

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл холбогдох байгууллагуудад зарим үүрэг даалгаврыг өглөө.

 

Түүний даалгаврын дагуу Нийслэлд ил задгай авто машин угааж, орчин тойрныг бохирдуулж байгаа иргэдийн судалгааг гаргаж, журамлах ажлыг зохион байгуулж, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Авто замын газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд үүрэгдсэн аж.

 

Мөн Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт иргэд зөвшөөрөлгүйгээр алт олборлох үйл ажиллагааг хориглох, зогсоох ажлуудыг холбогдох газруудад даалгалаа. Хурлын үеэр АСЕМ-ын чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлуудад хяналт тавих, гүйцэтгэлийн чанарт анхаарч  ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хариуцуулжээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан